4 улирлын тав тух
Өмнөговь аймгийн анхны иж бүрэн төлөвлөгөөт орон сууцны хороолол. Уул уурхайн салбарын ажилтан, гэр бүлүүдэд зориулсан орчин үеийн, тав тухтай орон сууцыг Оюу толгойн ордод ойр, бүрэн дэд бүтэцтэйгээр санал болгож байна.
Шинэ Ханбогд хотхон нь гэр бүлд ээлтэй, аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарсан. Доор төслийн гол давуу талуудыг танилцуулж байна.
Өмнөговь аймагт анх удаа бүрэн ерөнхий төлөвлөгөөтэй баригдаж буй орон сууцны хороолол.
Ногоон байгууламж бүхий тохижилттой дотоод орчин, хүүхдийн аюулгүй тоглоомын талбай, амгалан тайван амьдрах орчныг бүрдүүлсэн.
Оюу толгой болон уурхайд ажилладаг хүмүүс гэр бүлийнхэнтэйгээ хамт Ханбогдод амьдрах боломж.
Худалдааны төв, спорт болон амралтын талбай, ISO стандартад нийцсэн чанартай барилга.
Ногоон байгууламжаар тохижуулсан хашаа, хүүхдийн аюулгүй тоглоомын талбай, спортын талбай, худалдаа үйлчилгээний төв зэрэг өдөр тутмын хэрэгцээт бүхий л орчин явган алхах зайд төвлөрсөн, гэр бүлд ээлтэй тав тухтай орчин.
Танд тохирох орон сууцны төлөвлөлт, байршил, талбайн сонголтуудтай танилцаарай.
Шинэ Ханбогд хотхон оршин суугчдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд эрхэмлэдэг. Барилгын галын аюулгүй байдлын талаарх мэдээллийг доорх бичлэгээс үзнэ үү.
Хорооллын төвд байрлах хоёр давхар худалдаа үйлчилгээний төв нь өдөр тутмын хэрэгцээ, худалдаа, амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх боломжийг нэгтгэсэн. Барилгын төмөр хийц босч, шилэн фасад суурилж, дотоод засал хийгдэж байна.
Хэдэн товч асуултад хариулснаар манай борлуулалтын зөвлөх Сараа таны хүсэлтийг хүлээн авч, холбогдох мэдээллийг багт дамжуулна. Та илгээснийхээ дараа и-мэйлээр баталгаажуулалт хүлээн авна.